DARDAS.MN

Нийгэм

Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг олон нийтээр хэлэлцүүлнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ажлыг эхлүүлэхээр болжээ. Бөхийн спорт…

Нийтэлсэн:

Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг олон нийтээр хэлэлцүүлнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Бөхийн спорт сонирхох залуучуудын тоо нэмэгдсэн, бөхийн барилдаанд тооны дээрх хязгаараас болоод бүртгэлийн үеэр залуу бөхчүүдийг барилдуулахгүй хасах, хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, авлига, ашиг сонирхол гарч байгаа зэргийг засах зорилгоор барилдах бөхчүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тэгш ой тохиож байгаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-д “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заасан. Мөн хуулиараа аймгийн наадамд 128 хүртэлх бөх, сумын наадамд 64 хүртэлх бөх барилдах зохицуулалттай юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30