DARDAS.MN

Шуурхай мэдээ

Интерполоор Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг Казахстан улсаас баривчлав

Интерполоор Эрэн сурвалжлагдаж байсан М, Ц нарыг Казахстан улсаас баривчилж шилжүүлэн авч ирэх тусгай ажиллагаа явууллаа. М нь 2024 онд бусдын эрүүл мэндийг санаатай хохироосон, Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа…

Нийтэлсэн:

Интерполоор Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг Казахстан улсаас баривчлав

Интерполоор Эрэн сурвалжлагдаж байсан М, Ц нарыг Казахстан улсаас баривчилж шилжүүлэн авч ирэх тусгай ажиллагаа явууллаа.

М нь 2024 онд бусдын эрүүл мэндийг санаатай хохироосон, Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан хэрэг үйлджээ. Тэд мөрдөн шалгалтын үеэр оргон зайлсан байна.

Тусгай ажиллагааг ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн шалгах алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Казахстан улсын үндэсний интерполын төв товчоо хамтран гүйцэтгэсэн байна.

Интерполоор Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг Казахстан улсаас баривчлав — зураг