DARDAS.MN

Нийгэм

“Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулжээ

“Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байгаа талаар Монгол Улсын Шадар сайд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр, “Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргах…

Нийтэлсэн:

“Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулжээ

“Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байгаа талаар Монгол Улсын Шадар сайд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр, “Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргах байх, энэ асуудлаар. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай хуулийн дагуу тодорхой санхүүжилт олгогдож байсан ч хэрэгжилт жигд бус явж ирсэн. Хуулиар бол улсын болон орон нутгийн төсвийн дор хаяж нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулах ёстой. Энэ хөрөнгийг тусгай санд төвлөрүүлж, бэлэн байдлыг хангах учиртай. Гэвч олон жил дараалан энэ заалт бүрэн хэрэгжээгүй, зарим тохиолдолд огт батлагдаагүй явсан. Үүний улмаас бодит асуудал үүсэхэд орон нутагт нөөцгүй, шууд УОК-оос дэмжлэг хүсдэг тогтолцоо тогтсон.

Тиймээс бид Гамшгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Зорилго нь тодорхой. Нэгдүгээрт, эрсдэлийн санхүүжилтийг тогтмол, ил тод болгох. Хоёрдугаарт, орон нутгийн хариуцлагыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, гамшгийн тохиолдол бүртгэгдэхээс өмнөх урьдчилан сэргийлэх шатанд бодитой хөрөнгө зарцуулдаг тогтолцоог бүрдүүлэх. Гамшиг тохиолдсоны дараа арга хэмжээ авах бус, өмнө нь эрсдэлийг бууруулдаг, төлөвлөдөг, санхүүжүүлдэг систем рүү шилжих нь хамгийн чухал гэж харж байна" хэмээлээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30