DARDAS.MN

Нийгэм

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээг эдийн засгийн тусгай бүс (ЭЗТБ)-ээр тодорхойлж, эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлж, зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт…

Нийтэлсэн:

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

 

Хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээг эдийн засгийн тусгай бүс (ЭЗТБ)-ээр тодорхойлж, эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлж, зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт боловсруулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс зэргээр нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулж байна.

Мөн эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг шуурхай, уян хатан байдлаар хангах үүднээс чөлөөт бүс байгуулах өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгөх, чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоо төвлөрсөн, бие даасан удирдлагатай байх, чөлөөт бүс дэх үйл ажиллагаанд уян хатан, шийдвэр гаргах эрх хэмжээг зохицуулах, чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээг “нэг цонхны үйлчилгээ”-ний зарчимд тулгуурлаж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, эрсдэлд суурилсан хяналтын системд шилжүүлэн зөвшөөрөл болон холбогдох мэдээллийг цахимжуулах, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт хэрэгжих тусгай дэглэмээр зохицуулж буй ажиллагаатай холбоотой мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, чөлөөт бүс дэх маргаан хянан шийдвэрлэх бие даасан шүүхийн тогтолцооны зохицуулалт зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар боловсруулж байгаа юм.

 Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь чөлөөт бүсийг эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх, эрсдэлд суурилсан хяналтын системд шилжүүлэн зөвшөөрөл болон мэдээллийг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ач холбогдолтой.

Чөлөөт бүсийн тухай хуульд дээрх зарчмын шинжтэй өөрчлөлтийг оруулснаар Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, улс орны хөгжлийг хурдасгах, улсын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн хөгжлийг дагасан хотжилт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, үйлдвэржилт, хүн амын төвлөрлийг сааруулахад чухал юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30