Улс төр
Ц.Идэрбат: Шинэ хоршоо хөтөлбөр малчдад маш том боломж олгосон
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Наранбаатар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашдаа үргэлжлүүлэх эсэх, ирэх оны төсөвт мөнгө суулгах эсэх асуудлаар ХХААХҮ-ийн сайд…

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Наранбаатар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашдаа үргэлжлүүлэх эсэх, ирэх оны төсөвт мөнгө суулгах эсэх асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатаас тодруулав.
Ц.Идэрбат сайд хэлэхдээ “Шинэ хоршоо хөтөлбөр малчдад маш том боломж олгосон. Олддоггүй байсан зургаан хувийн зээл жирийн малчинд очсон. Хөтөлбөрийн чиг үүрэг Шадар сайдын ажлын албанд харьяалагдаж байгаа.
Улс орон даяар байгуулагдсан хоршоодынхоо үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудлаар Шадар сайдын ажлын албатай уулзаж ажлын төлөвлөгөө гаргаад явж байна. Дан ганц манай яам биш хамтраад үр дүнг хэлэлцэнэ. Өнөөдрийг хүртэл олгосон зээлүүдэд эргэн төлөлтөд хүндрэл гараад, зээлийн батлан даалтын санд санхүүгийн сахилга бат алдагдсан тохиолдол гараагүй” хэмээн хариулт өглөө.