DARDAS.MN

Улс төр

"Шинэ хоршоо" хөдөлгөөнийг цаашид хэрхэх эсэхээ эцэслэх ёстой гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг хэлэлцэх үеэр гишүүд "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэх эсэх, энэ хөдөлгөөнд хэчнээн төгрөгийн санхүүжилт тусгасан талаар…

Нийтэлсэн:

"Шинэ хоршоо" хөдөлгөөнийг цаашид хэрхэх эсэхээ эцэслэх ёстой гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг хэлэлцэх үеэр гишүүд "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэх эсэх, энэ хөдөлгөөнд хэчнээн төгрөгийн санхүүжилт тусгасан талаар Шадар сайд Н.Номтойбаяраас  тодруулав.

Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ "Хүнс хөдөө аж ахуйн бодлого Ц.Идэрбат сайдад байдаг. Шинэ хоршоо хөтөлбөрийн хэрэгжилт харин над дээр байдаг. Ажил хүлээж авахад нийтдээ 898.8 тэрбум төгрөгийн зээл 10.500 орчим хоршоо буюу 25 мянга орчим иргэдийг хамарсан байдалтай байгаа. 18%-ийн хүүтэй зээлийн 12 хувийн зөрүүг улсын төсөвт суулгаад татвар төлөгчид төлдөг.

Цаашдаа үүнийг хэвээр аваад явна гэвэл жил болгон дунджаар108 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, татаасыг өгөх юм билээ. Одоогоор 35 орчим тэрбум төгрөг суусан. "Шинэ хоршоо" хөтөлбөрөөр арилжааны банкуудад жил болгон 70 тэрбумын өрөнд ороод явж байна. Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн сан 60 тэрбум атлаа 333 тэрбумын батлан даалт гаргачихсан.

Үүнийг анх санаачилсан, ач холбогдол өгдөг гишүүд цаашдаа хэрхэх вэ гэдэг бодлогоо тодорхойлоод явах нь зүйтэй болов уу. Зээлийн эргэн төлөлт 90 орчим хувьтай ч зориулалтаар нь ашиглаж чадаж байна уу гэдгийг ярилцах ёстой. Сайн, амжилттай хэрэгжиж байгаа төслүүд ч байгаа. Зориулалтын бусаар ашигласан зээлүүд ч байна" хэмээлээ.