DARDAS.MN

Нийгэм

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр, зөвлөлийн Ажлын албаныхан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг…

Нийтэлсэн:

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр, зөвлөлийн Ажлын албаныхан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг болон холбогдох албан хаагчидтай гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлын талаар ярилцлаа.

Нийслэлийн гэмт хэргийн нөхцөл байдал, эзлэх хувь, иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг танилцуулаад, нийслэлд сүүлийн зургаан жилд залилах гэмт хэрэг эрчимтэй өсч, нийт хэргийн 50 хувийг дангаар эзэлж байгааг дурдав.

Цахим хэрэглээ хөгжихийн хэрээр залилах гэмт хэрэг нэмэгдэж, арга нь ч нарийсах болжээ. Тухайлбал, олон харилцагч, үйлчүүлэгчтэй зарим байгууллагын нэр ашиглаж, урамшуулал, сугалаат аян зарласан нэрийдлээр иргэдийн хувийн дансны мэдээлэл, дансан дахь мөнгийг шилжүүлэх, мөн онлайн худалдаагаар бараа захиалсан иргэдээс мөнгө луйвардах залилн өссөн байна

Залилах гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ухуулан таниулах ажил чхлыг “Ятгах тусам нягтал” аяны үр дүн харуулсан гэдгийг онцлов. Мөн нийслэлд хиймэл оюун ухаант камер ашиглаж эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт өмнөх үеэс өссөн ч тодорхой бүс газарт цаашид нэмэх шаардлагатай гэв.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30