DARDAS.MN

Нийгэм

Испани, Францад ойн түймэр дэгдэж, Японд хэт халалт үргэлжилж байна

Европын баруун өмнөд хэсгийг дайрсан халуун уур амьсгалын нөлөөгөөр агаарын температур эрс дээшилж Испани болон Францын онцгой байдлын албад шинээр дэгдсэн ойн түймрийн голомтыг унтраахаар цаг нартай уралдан ажиллаж…

Нийтэлсэн:

Испани, Францад ойн түймэр дэгдэж, Японд хэт халалт үргэлжилж байна

Европын баруун өмнөд хэсгийг дайрсан халуун уур амьсгалын нөлөөгөөр агаарын температур эрс дээшилж Испани болон Францын онцгой байдлын албад шинээр дэгдсэн ойн түймрийн голомтыг унтраахаар цаг нартай уралдан ажиллаж байна. Ихэнх нутгаар агаарын хэм 40°C-аас давж, салхины хурд нэмэгдсэн нь түймэр унтраахад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.

Испанийн Каталони болон Андалуси мужид түймрийн эрсдэлтэй аюултай оршин суугаа олон зуун иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Хэт халуун цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа тул Иргэний хамгаалалтын газраас эрсдэлийн түвшинг "нэн аюултай" хэмээн зарлалаа.

Харин Францын Бордо хотоос баруун тийш 2 000 га газрыг хамран хурдацтай тархаж буй ой хээрийн түймрийн улмаас тус улсын баруун өмнөд нутгаас 10 мянга гаруй хүнийг шөнийн туршид нүүлгэн шилжүүлсэн тухай албаны хүмүүс пүрэв гарагт мэдээлжээ.

Европт энэ онд түймэрт шатсан газрын хэмжээ сүүлийн 20 жилийн дунджаас хэдийнээ давсныг статистик мэдээлэл харуулжээ. Дэлхийн хамгийн хурдацтай дулаарч буй тус тив энэ онд бараг завсаргүй үргэлжилсэн аагим халууны гурав дахь давлагаанд өртөөд байгаа юм. Одоогоор 500 гаруй гал сөнөөгч түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна. Түймэр маш хүчтэй байгаа ч одоогоор хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэж орон нутгийн захиргаа мэдээлжээ. Ой хээрийн түймэр жуулчдын ихээр очдог Аркашоны булангийн бүс нутгийн ойролцоо гарсан бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх нь кемпэд байрлаж байсан жуулчид аж.

Тэгвэл Японы нийслэлд наранд цохиулсан байж болзошгүй 261 хүн эмнэлэгт хүргэгджээ. Хэт халж буй энэ үед түргэн тусламжийн дуудлагын тоо урьд хожид үзэгдээгүйгээр нэмэгдсэн байна. Аврах албаныхан ганцхан хоногийн дотор 3454 дуудлага хүлээн авсан нь 1963 онд ийм төрлийн мэдээллийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30