Улс төр
Уулын жалга руу машин унаж, гурван хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын нутагт "Уулын жалга руу машин унаж 3 хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтаар зам тээврийн…

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын нутагт "Уулын жалга руу машин унаж 3 хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтаар зам тээврийн ослын улмаас Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жалга руу унаж, 16-18 насны 3 иргэн нас барсан. Ослын шалтгаан нөхцлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.