Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ толгойлно
Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхлэх билээ. Манай тамирчдын сүүлч өчигдөр Унгарыг зорьсон. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) ДАШТ-д жин тус бүрт хэсгийг толгойлох дөрвөн бөхийн…

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхлэх билээ. Манай тамирчдын сүүлч өчигдөр Унгарыг зорьсон. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) ДАШТ-д жин тус бүрт хэсгийг толгойлох дөрвөн бөхийн нэрийг зарлалаа.
Ингэхдээ тивүүдийн АШТ, эрэгтэйчүүд Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тбилисигийн Гранпри, Александр Медвед, Яшар Догугийн нэрэмжит ОУТ, эмэгтэйчүүд “Монголиа Опен”, “Клиппан”, БНХАУ, Польшийн нээлттэй тэмцээнүүдээр дэлхийн чансааны оноо цуглуулсан юм.
Хэрэв чансааны эхний дөрвөн байрт багтсан тамирчин ДАШТ-д оролцохгүй бол дараагийн бөх байрыг нь эзлэх юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн дөрвөн жинд тамирчин дэлхийн чансааны “Топ-4” багтсан. Дөрвөн бүсгүйгээс өнгөрсөн жилийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар Будапештийн дэвжээнд зодоглохгүй тул 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор жиндээ хэсгийг тэргүүлэн барилдана.
Харин эрэгтэй тамирчдаас маань нэг ч тамирчин дэлхийн чансааны “Топ-4”-т багтаагүй.