Эдийн засаг
Монголбанк “Хуримтлалын аян”-ыг эхлүүлнэ
Монгол Улс өнгөрсөн 2017 оноос эхлэн Дэлхийн хуримтлалын өдөрт албан ёсоор нэгдэж, жил бүрийн аравдугаар сарын 30-ныг үндэсний хуримтлалын өдөр болгон тэмдэглэх болсон. Мөн дэлхийн улс орнуудад хуримтлалын энэхүү өдрийн…

Монгол Улс өнгөрсөн 2017 оноос эхлэн Дэлхийн хуримтлалын өдөрт албан ёсоор нэгдэж, жил бүрийн аравдугаар сарын 30-ныг үндэсний хуримтлалын өдөр болгон тэмдэглэх болсон. Мөн дэлхийн улс орнуудад хуримтлалын энэхүү өдрийн угтан "Хуримтлалын аян"-ыг зохион байгуулдаг бөгөөд манай улс ч бас ирэх 7 хоногоос "Хуримтлалын аян"-ыг эхлүүлэх гэж байна.
Дэлхийн хуримтлалын өдрийг угтсан “Хуримтлалын аян”-ны нээлтийн үйл ажиллагаа маргааш 10:00 цагт Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болох юм. Ёслолын ажиллагаанд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын сангийн удирдлагууд, ХБГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон бусад төлөөлөл оролцох ажээ.