Спорт
Т.Тулга, Л.Төртогтох нар өнөөдөр дагаж барилдана
“Будапешт-2018” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өчигдөр боллоо. 65 кг-ын жинд хүч үзсэн “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга, 92 кг-д…

“Будапешт-2018” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өчигдөр боллоо. 65 кг-ын жинд хүч үзсэн “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга, 92 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Л.Төртогтох нар өнөөдөр дагаж барилдахаар боллоо.
Т.Тулгыг ялсан Энэтхэгийн Бажранг Пунья хагас шигшээд Кубын Алехандро Вальдес Тобьерийг 4:3-аар, Л.Төртогтох Беларусийн Иван Янковский 1/2 шигшээд Японы Ацүши Мацүмотог оноогоор цэвэр ялав. Харин 79 кг-д гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат тэмцээнээ өндөрлүүллээ. Түүнийг ялсан ОХУ-ын Гаджимагомедов хагас шигшээд АНУ-ын Кайл Дейкт оноогоор цэвэр ялагдсан юм.