Спорт
Өнөөдөр Э.Даваачимэг, Б.Шоовдор тэргүүтэй дөрвөн бөх барилдана
Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилсээр байна. Өнөөдөр эрэгтэй 70, 97, эмэгтэй 55, 59 кг-ын жингийн барилдаанууд болно. Эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бямбадорж барилдаж байгаа. Манай бөх эхний…

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилсээр байна. Өнөөдөр эрэгтэй 70, 97, эмэгтэй 55, 59 кг-ын жингийн барилдаанууд болно. Эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бямбадорж барилдаж байгаа. Манай бөх эхний тойрогтоо Иракийн бөх Давод Салмантай барилдахаар оноолт таарлаа.
Тэгвэл 97-д хүч үзэх Ө.Батзул Америкийн бөх Кайл Фредерих Шнайдертай эхний тойрогт барилдана. Эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдаж байгаа Э.Даваачимэг эхний тойрогтоо Энэтхэгийн Симатай барилдах бол Б.Шоовдор АНУ-ын бөх Женна Роузтай учраа таараад байна.