DARDAS.MN

Time out

Үрсээ аавын хайраар битгий дутаагаарай

Өглөө ажилдаа явах замдаа Гэр бүлийн радио 104.5-ын “930” нэвтрүүлгийг сонсдог юм. Хүнд ухаарал өгсөн олон сайхан булантай. Саяхандаа нэг өглөө ажил руугаа яарч, түгжрэл дунд явахдаа “930” нэвтрүүлгийн цахим хуудсанд…

Нийтэлсэн:

Үрсээ аавын хайраар битгий дутаагаарай

Өглөө ажилдаа явах замдаа Гэр бүлийн радио 104.5-ын “930” нэвтрүүлгийг сонсдог юм. Хүнд ухаарал өгсөн олон сайхан булантай. Саяхандаа нэг өглөө ажил руугаа яарч, түгжрэл дунд явахдаа “930” нэвтрүүлгийн цахим хуудсанд нэгэн эмэгтэйн илгээсэн захидлыг уншихыг сонслоо. Хүүхдэд нь тус нэвтрүүлгийнхэн мэндчилгээ дэвшүүлэхэд бяцхан хүү “Аав хүн надад мэндчилгээ дэвшүүллээ” гэж хэлээд, баярлаад сургууль руугаа орсон талаар эмэгтэй захидалдаа дурьдсан байсан. Дөнгөж бага сургуульд суралцдаг бяцхан хүүгийн амнаас гарсан үг гэхэд гол зурж, хамар шархирмаар байгаа биз. Аавын нөмөр нөөлөг ямар их үгүйлэгдсэн болоод тэр бяцхан хүү “Аав хүн надад мэндчилгээ дэвшүүллээ шүү дээ, ээж ээ” гэж хэлээ бол. Өнөөдөр хэдэн хүү, охин, хэчнээн бяцхан зүрх аавыгаа санаж шаналаа бол.

Аавынхаа мөрөн дээр суугаад инээж яваа хүүхдүүдийг харж, элэг нь эмтэрч байгаа бол. Хэдэн нялх үр амьдралын шуургыг сөрж яваа ээжээсээ “Аав хэзээ ирэх юм бэ”, “Би яагаад аавгүй юм бол” гэж нэхсэн бол гэж бодохоор...Залуус минь дээ, амьдрал гэдэг хаалгыг нь татаж орчихоод, хэдэн шил шар айраг авч уучихаад гардаг уушийн газар биш ээ. Татах хаалгаа маш сайн сонгочихоод, буцаад гарахааргүй орох ёстой орд харш юм шүү дээ. Тэр харшдаа үр хүүхэд гэдэг цэцэгсээ ургуулж, ухаан, сэтгэл, хайрыг нь усалж байх ёстой юм. “Аав хүн надад мэндчилгээ дэвшүүллээ” гэж бяцхан хүү баярлах ёстой гэж үү. Харин “Ааваа та надад машин авч өгөөрэй” гэж хошуугаа унжуулж эрхлэх ёстой юм. “Ааваа би таны мөрөн дээр суумаар байна” гэж нялхрах хэрэгтэй юм. Залуучууд минь дээ, хүүхдээ битгий ааваар дутаагаарай. Хэрвээ тэгвэл хүү, охин чинь “Аав хүн надад мэндчилгээ дэвшүүллээ” гэж ээждээ хэлж, элэг зүрхийг нь өмрүүлэх болно. Энэ хорвоод эх, үр хоёрын сэтгэлд аавын хайрыг дутааж л боломгүй байна.

  • “Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож буй монголчууддаа баяр хүргэе

    Жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсад амьдарч буй монгол хүмүүсийг дэлхийн аль ч улс оронд очсон дасан зохицох чадвар өндөртэй гэж үнэлдэг гэнэ шүү . Үүнийгээ ч бид саяхан “Phy

    Time out · 2026.01.22

  • ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчууд дээлээ хүртэл Хятадаас импортлохдоо тулжээ

    Монголчууд хэрэглээний ихэнх бараагаа хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гар угаах савангаас эхлээд хөлнөөс толгой хүртэлх бүхий л зүйлсээ гаднаас импортоор авдаг нь үнэн. Гэ

    Time out · 2024.02.05

  • Баяр хүргэе, Маагаа ах аа

    “Зүүдэн бороо”, “Насны намар”-тайгаа "АЛСАРСАНГҮЙ", тэр. “Сүүн далай ээж”, “Алсад суугаа ээж”-ийг МАРТСАНГҮЙ ээ, төр. Төрийн дээд эрхэм шагнал нүдээ олж, нэрт хөгжмийн зохиолч, дунд үеийн гайхалтай ур

    Time out · 2021.02.10

  • Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...

    Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...Ар араасаа дахиад л үргэлжлэх он жил, цаг хугацаа. Амьдралд минь орж ирсэн анд найзуудын нөхөрлөл дундаас хамтдаа энэ хүртэл явж ирсэн хамгийн дотно б

    Time out · 2021.01.29