DARDAS.MN

Өдрийн хүн

“Хийрхэгч”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж худлаа хийрхсэн, сүржигнэсэн хүн нэг байна. Монгол Улсын эдийн засаг өсөөд, тэнгэрт туллаа. Бид сайхан болгочихлоо гээд л өөрсдийгөө магтаж байгаа. Хаана байна, тэр сайхан өсөлт нь. Цаасан…

Нийтэлсэн:

“Хийрхэгч”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж худлаа хийрхсэн, сүржигнэсэн хүн нэг байна.  Монгол Улсын эдийн засаг өсөөд, тэнгэрт туллаа. Бид сайхан болгочихлоо гээд л өөрсдийгөө магтаж байгаа.  Хаана байна, тэр сайхан өсөлт нь. Цаасан дээр эдийн засаг 6.3 хувиар өссөн харагдаж байгаа боловч ард түмний амьдралд юу наалдав. Төсвийн орлого давж биеллээ гээд хэн баяжив. Эрх баригчид өөрсдөө л баяжиж, янз бүрийн сангаар дамжуулан тэрбум тэрбумаар хүүгүй шахам зээл авч байна. 2019 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа.  

Урьд өмнө нь байгаагүй сайн төсвийн төсөл боловсруулсан, боловсролтой, мэдлэгтэй залуустай ажилласан гээд л Сангийн сайд дэвээд буй. Гэтэл Увс аймагт 51 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Зөвхөн өөрийнхөө тойрогт 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан талаар намынх нь гишүүд ярьж байна.  Сангийн сайдын эрх мэдлээ ашиглаад, өөрийнхөө аймагт, тойрогт бусад аймгаас 5-10 дахин их мөнгө хуваарилснаа сайн гэж тодотгож болох уу. Твиттер хуудсаараа дамжуулж, ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж,  Монгол Улсын төсвийн алдагдал, өрийн дарамт буурч, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан хэмээн дүгнэлээ” гэж жиргэсэн.  Олон хүн өрийг өрөөр дарсныг  дарамт буурсан гэж шоудахаа болихыг сануулсан байна билээ.  

Сангийн яамнаас ЖДҮХС-гийн зээлд шалгалт оруулж байгаа гэв.  Ч.Хүрэлбаатар сайд яг ном журмаар шалгалт хийгээд, хууль бусаар зээл авсан, эрх мэдлээ ашигласан намынхаа гишүүдийн нэрийг үнэнчээр зарлаж чадах уу.  Шалгалт хийсэн дүр эсгээд, ном журмынх нь дагуу авсан, хууль зөрчөөгүй, албан тушаалаа ашиглаж нөлөөлсөн юм алга гэж аргалаад л өнгөрнө.  Ингэж худлаа хийрхэхээ болио, Сангийн сайд аа. Өөрөө тойрогтоо асар их мөнгө төсөвлөж авч байж бусдын хулгайг дэлгэтэл зай ч байна, лай ч байна. 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31