DARDAS.MN

Спорт

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Тэрбээр энэ сарын 17-19 Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/ -ны хэвтээ…

Нийтэлсэн:

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Тэрбээр энэ сарын 17-19 Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/ -ны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий 105 кг-д энэ жингийн дэлхийн рекордыг 2 удаа шинэчлэж 242.5 кг шахаж өргөн Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо — зураг

Пауэрлифтингийн RAW төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекорд амжилтын эзэн Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн гишүүн бөгөөд ШШГЕГ-ын 439 дугаар ангийн Сүлд сдорт хорооны тамирчин юм. Тэрбээр өөрийнх нь бэлтгэл сургуулилтыг хангаж дэмждэг энэ байгууллагууд болон Ард Даатгал санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХХК, ХСИС, Мон Алтиус БТДС-ийн хамт олон, бэлтгэл хангасан Ган-Эрдэнэ Гансүх /Tuga Powerlifting/ нарт бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж Фэйсбүүк хуудсандаа бичжээ.