Дэлхий
S&P Монголын зээлжих зэрэглэлийг “В” болгож ахиуллаа
Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч “Standard and Poors” агентлагаас дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг шинэчиллээ. Тус агентлаг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн…

Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч “Standard and Poors” агентлагаас дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг шинэчиллээ.
Тус агентлаг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн төлөвийг "B-" гэж үнэлсэн бол энэ удаад "B" болгон ахиулсан байна.
Харин богино хугацааны зээлжих зэрэглэлийн төлөвийг энэ удаад шинэчлээгүй аж. S&P агентлаг өнгөрсөн дөрөвдүгээр сард богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” гэж үнэлж байсан юм.