Спорт
“Челси” өвлийн солилцооны цонхоор Кейхэллийг зээлээр явуулна
Лондоны “Челси” клубын хамгаалагч Гари Кейхилл энэ өвлийн солилцооны цонхоор багаа өөрчилж магадгүй байна. Учир нь түүнийг энэ улирлын төгсгөл хүртэл зээлээр явуулж магадгүй байгаа аж. Уг нь Кейхилл “Челси”-тэй 2019 оны…

Лондоны “Челси” клубын хамгаалагч Гари Кейхилл энэ өвлийн солилцооны цонхоор багаа өөрчилж магадгүй байна. Учир нь түүнийг энэ улирлын төгсгөл хүртэл зээлээр явуулж магадгүй байгаа аж.
Уг нь Кейхилл “Челси”-тэй 2019 оны зургадугаар сар хүртэл гэрээтэй. Гэвч Маурицио Сарри ирснээс хойш бараг л талбайд гараагүй. Премьер лигт энэ улиралд ердөө ганцхан тоглолтод оролцсон.
Түүнийг өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор “Вест Хэм”, “Саутгэмптон” клубүүд авахаар сонирхож байсан. “Фүлхэм”, “Астон Вилла” ч гэсэн сонирхож байгаа аж.