DARDAS.MN

Спорт

Ү.Үүрийнтуяа шатрын их мастер боллоо

Лондон хотод болсон Дэлхийн шатрын холбооны хурлын үеэр Манай улсын шатрын спортоос төрсөн 10 дахь их мастер цолтон, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Хан-Алтай” клубын тамирчин, МУИС-ийн оюутан Үүрцайхын Үүрийнтуяад…

Нийтэлсэн:

Ү.Үүрийнтуяа шатрын их мастер боллоо

Лондон хотод болсон Дэлхийн шатрын холбооны хурлын үеэр Манай улсын шатрын спортоос төрсөн 10 дахь их мастер цолтон, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Хан-Алтай” клубын тамирчин, МУИС-ийн оюутан Үүрцайхын Үүрийнтуяад их мастер цолыг нь албан ёсоор батлажээ.

Ингэснээр 20 настай Ү.Үүрийнтуяа энэ цолыг хүртсэн Монголын 10, эмэгтэйчүүдээс зургаа (түүнээс өмнө Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Б.Амина) дахь шатарчин боллоо. Шатрын спортоор 13 жил хичээллэж буй тэрбээр Монголд болсон залуучуудын Азийн АШТ-ий хошой аварга болохдоо их мастер цолны хоёр дахь болзлыг хангасан юм. 

Мөн FIDE-ийн хурлаар Ховд аймгийн харъяат, “Мон-Чесс” клубийн тамирчин Баяржаргалын Баярмаа эмэгтэйчүүдийн олон улсын мастер болсныг нь албан ёсоор батлав. Ингэснээр сонирхогчдын ДАШТ-ий хошой алтан медальтай, улсын аварга тэрбээр эл цолыг авсан Монголын 30, эмэгтэйчүүдээс 19 дэх шатарчин болов.