Спорт
МУГТ М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ
Япон улсын Осака хотноо зохион байгуулагдаж буй “Осака Гранд слам" тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээний -48 кг-ыг жинд барилдаж буй МУГТ М. Уранцэцэг хоёрдугаар тойргийн барилдаандаа Японы Яошида Санаг цэвэр ялсан бол…

Япон улсын Осака хотноо зохион байгуулагдаж буй “Осака Гранд слам" тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээний -48 кг-ыг жинд барилдаж буй МУГТ М. Уранцэцэг хоёрдугаар тойргийн барилдаандаа Японы Яошида Санаг цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Португалийн Садеро Марияаг цэвэр ялсан билээ.
Улмаар хагас шигшээ барилдаандаа Өмнөд Солонгосын бөх Кан Ю Жинийг өчиж цэвэр ялж финалд шалгарлаа. Тэрбээр алтан медалийн төлөө Японы Фүна Тонакитэй барилдаж ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Ингэснээр М.Уранцэцэг Их Дуулга тэмцээнээс 15 дахь медалиа хүртэх нь тодорхой болж, энэ үзүүлэлтээр бүх тамирчдыг тэргүүлэх боллоо.