DARDAS.MN

Өдрийн хүн

“Үхэрчин хүү”

Батлан хамгаалах салбар, цэрэг, цагдаагийнхны нийгмийн баталгааны талаар үргэлж ярьж, хамгийн шударга гишүүний дүрээр харагддаг Ж.Энхбаяр сүүлийн үед тараа таниулж байгаа. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн тэргүүн эгнээнд…

Нийтэлсэн:

“Үхэрчин  хүү”

Батлан хамгаалах салбар, цэрэг, цагдаагийнхны нийгмийн баталгааны талаар үргэлж ярьж, хамгийн шударга гишүүний дүрээр харагддаг Ж.Энхбаяр сүүлийн үед тараа таниулж байгаа. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн тэргүүн эгнээнд бичигдсэн  тэрбээр тэрбумаар нь татвар төлөгчдийн мөнгөнөөс “хумсалц”-сан. Тэр мөнгөөрөө үхрийн ферм байгуулж, улсад хэрэгтэй ажил хийсэн гэж сурталчилсан.  Янз бүрээр л өөрийгөө цагааруулах гэж пиар хийлээ.

Мөнгөө төлчихсөн гэж яриад байгаа. Одоо болтол төлсөн гэсэн баримтаа дэлгэж тавиагүй л байгаа. Мань эр үхрийн аж ахуйд мөнгө зарцуулах болсноос хойш жинхэнэ утгаараа “үхэрчин хүү” болжээ. Эсвэл “Үхэр Монгол” гэдгээ ч сайтар ухамсарласан байж магадгүй юм. УИХ-ын гишүүн хүн гэдгээ, төр түшилцэж байгаа түшмэлийн албатайгаа мартаж, чуулганы танхимд гараа толгойдоо барьж, эвэр болгоод нэгнийгээ элэглэж байх юм. Өрөөлийг элэглэж байгаа гэж бодсон байх, Ж.Энхбаяр гишүүн.  Үнэндээ өөрийгөө л элэглэчихлээ.  Өөрөө л “Үхэр” болж харагдлаа.

 Нэг, хоёрхон үйлдлээрээ л тэр шударга үнэний туйл болгож өөрийгөө харагдуулдаг “баг”-аа хуу татаад хаячихав.  Одоо тэр шударга ёсыг тунхаглаад, яриад хэн ч тоохоо больсон нь ойлгомжтой. ЖДҮ-чин л гэж олон нийт харна. Зарим нь “Үхэрчин хүү”, “Үхэр Монгол” ч гэж харж, ойлгох байх.  Энэ бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад дахиж төрд ойртолгүй үхрийнхээ фермийг ажиллуулсан нь дээр дээ.  Бас ЖДҮХС-гаас авсан зээлээ төлсөн гэдэг баримтаа ард түмэндээ, тойргийнхоо сонгогчдод харуулчихаарай.  

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31