DARDAS.MN

Шуурхай мэдээ

“Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр замаар хотын захаар станцуудын нүүрс тээвэрлэх боломж бүрдлээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох “Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр замаар өнөөдөр /2026.11.28/ анхны галт тэргийг аялуулав.

Нийтэлсэн:

“Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр замаар хотын захаар станцуудын нүүрс тээвэрлэх боломж бүрдлээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох “Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр замаар өнөөдөр /2026.11.28/ анхны галт тэргийг аялуулав.

931374853_1176612738232606_976349323919493052_n.jpg

Бүтээн байгуулалтыг 2026 оны 8 дугаар сард эхлүүлж, 3 сарын хугацаанд гүйцэтгэв. III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэнэ. Үндэсний 13 аж ахуйн нэгж, 400 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан, орон нутгийн 260 гаруй иргэн оролцжээ.

Шинэ төмөр замыг ашиглалтад оруулснаар 1800 том оврын машин нийслэлийн хөдөлгөөнд оролцохгүй. Нүүрс зэрэг 34 нэр төрлийн, жилд 2.5 сая орчим тонн аюултай ачааг нийслэлийн төвөөр нэвтрүүлэхгүйгээр тээвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замтай холбосноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг нүүрсний тээврийг нийслэлийг тойруулан зохион байгуулах боломж бүрдэж, хотын төвийн төмөр замын ачааллыг бууруулах, дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдлээ.

936467359_1525902316026172_3218390648751839437_n.jpg


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “2025 оны 1 дүгээр сард Засгийн газар анх “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замыг барьж байгуулах зорилгоор ТЭЗҮ хийх үүрэг даалгаврыг өгч байсан.

Манай Засгийн газар байгуулагдсаны дараа Багахангай-Хөшигийн хөндий гэсэн мухар төмөр зам байж болохгүй Эмээлтээр орж ирэх ёстой гэсэн зарчмын дагуу Эмээлттэй холбож, хот руу оруулж ирэх шийдвэр гаргасан.

“Монголын төмөр зам” компаний Хөгжлийн банкнаас хүссэн санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр төмөр зам бүрэн ашиглалтад орлоо.

Сая бид Эмээлтээс-Толгойт хүртэл 17.4 км замаар явж ирлээ. Энэ бол нүүрсний зам. Толгойт өртөөнд нүүрс ирсний дараа эндээс тээвэрлээд станцуудад хүргэнэ. Хотын төвөөр дахиж цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэхгүй байх боломж бүрдлээ. Санхүүжилт ил тод байгаа. 550 сая ам.долларын төсөвт өртөгтэй баригдсан. Төсвөөс мөнгө гараагүй.

Энэхүү төмөр зам нь бүрэн ашиглалтад орсноор аюултай ачааг хотоос бүрэн гаргана. Цаашдаа хотын төв доторх терминалуудыг гаргана. Өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө. Хөшигийн хөндийд үйл ажиллагаа явуулах компаниудад нээлттэй” гэв.

935789247_1460624928890443_402049197190677113_n.jpg

Харин Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам саяхан ашиглалтад орсон. Тус төмөр зам нь транзит ачаа хотоор дамжихгүй өнгөрөх зам юм. Үүний үргэлжлэл болох хоёр дахь төмөр зам нь өнөөдөр Толгойт өртөөнд ирлээ. Энэ замаар нүүрс тээвэрлэнэ. Иргэдийн асуугаад байсан нүүрсээ яаж хот руу оруулах юм бэ гэдэг асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.

Хөшигийн хөндий рүү гарах компаниудад газрыг үнэ төлбөргүй олгоно гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ. Улаанбаатарт терминал эрхэлж байгаа 100 гаруй салаалчихсан замууд байгаа. Энэ замуудад 1 жилийн боломж олгоно. Энэ хугацаанд Архивын гудамжаас Хөшигийн хөндийн терминал хүртэл 40 км хатуу хучилттай, 4 эгнээ автозамыг Төв аймгийн зам дагуулж барина. Ирэх намар дуусчихна.

Ачаа буух газар нь дэд бүтцийг нь хүргээд өгчихлөө. Ингээд өөрөө терминалаа бариад ачаа тээврээ аваад ирсний дараа Улаанбаатар хотод байгаа жижиг терминалуудын бүх замуудыг таслахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол хотын төвдөө хэвээрээ байна. Зарим чухал объектуудын төмөр замд гар хүрэхгүй. Газар нь эзэндээ үлдэнэ. Энэ бол Засгийн газрын бодлого юм шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв.

933152265_2663640047433431_1187009803792989569_n.jpg