DARDAS.MN

Спорт

Н.Төгсцогт 10 дахь өрсөлдөгчөө  хүнд цохилтоор яллаа

АНУ-ын Миссиссипи мужийн Билоски хотноо өнөөдөр өглөө Монголын цагаар 10:00 цагт мэргэжлийн боксийн 10 дахь тулаанаа манай тамирчин Н.Төгсцогт хийлээ. Түүний 10 дахь өрсөлдөгч Колумбийн боскчин Оскар Эскандон байсан юм…

Нийтэлсэн:

Н.Төгсцогт 10 дахь өрсөлдөгчөө  хүнд цохилтоор яллаа

АНУ-ын Миссиссипи мужийн Билоски хотноо өнөөдөр өглөө Монголын цагаар 10:00 цагт мэргэжлийн боксийн 10 дахь тулаанаа манай тамирчин Н.Төгсцогт хийлээ.  Түүний 10 дахь өрсөлдөгч Колумбийн боскчин Оскар Эскандон байсан юм.  Өдгөө 33 настай туршлагатай тамирчинг Н.Төгсцогт гуравдугаар үед хүнд цохилтоор ялж, 10 дахь ялалтаа авлаа.

Манай тамирчин мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийхдээ есөд нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялаад байна. Манай тамирчны дараагийн тулааны тов бүрэн тодорхой болоогүй байгаа ч ирэх арваннэгдүгээр сард байж магадгүй ажээ.