DARDAS.MN

Time out

Ижийтэйгээ угтсан шинэ жил

Он солигдох мөч ойртоод ирэхээр ижийтэйгээ угтсан анхны шинэ жилээ өөрийн эрхгүй эргэж санадаг. Энэ миний хамгийн сайхан, хамгийн тансаг, орчлонд дахин үзээгүй, үзэх ч үгүй торгон агшин байлаа. Би бага байсан. Өглөө…

Нийтэлсэн:

Ижийтэйгээ угтсан шинэ жил

Он солигдох мөч ойртоод ирэхээр ижийтэйгээ угтсан анхны шинэ жилээ өөрийн эрхгүй эргэж санадаг. Энэ миний хамгийн сайхан, хамгийн тансаг, орчлонд дахин үзээгүй, үзэх ч үгүй торгон агшин байлаа. Би бага байсан. Өглөө болгон Хүүхэлдэйн театрт ажилладаг аавыгаа дагаж явдаг байсан намайг ээж маань нэг өдөр ажлынхаа ойролцоох цэцэрлэгт орууллаа.

Ээж маань Дамбадаржаагийн эмнэлэгт ажилладаг байв. Тэр үед Дамбадаржаа гэж хотын бүр хойно эзгүй шахам уулын аманд байдаг ганц эмнэлэг байх. Наад талд нь нэг жижигхэн модон байшин байсан нь бидний цэцэрлэг. Би цэцэрлэгт явах их дургүй. Хүүхэлдэйн театрт аавтайгаа очоод жүжиг бэлтгэхийг нь харж, хэдэн хүүхэлдэйгээр нь тоглох гэж тэр. Дуртай дургүй ч ээждээ хөтлүүлэн ажилчдынх нь автобусанд сууж, цэцэрлэгтээ очдог боллоо.

Гэтэл нэг өдөр цэцэрлэг тарах үед ээж хоёулаа шинэ жилд очно гэлээ. Ингээд ижийтэйгээ хөтлөлцөөд өнгө өнгийн чимэглэл зүүсэн гэгээн танхимд очлоо. Амттан өрсөн ширээнд хүмүүс хэд хэдээрээ суусан санагдана. Цасан охид бүжиглээд л өнгө өнгийн чимгээ зүүсэн сүрлэг гацуур, хөгжмийн хөг аялгуунд бүжиж байх шиг... юун Хүүхэлдэйн театр. Ижийтэйгээ ингэж баярлах ямархан уярам сайхан гэгээн үе байсан юм дээ гэж олон жил сэтгэлдээ тээсэн. Тэгж байтал өвлийн өвгөн аав бэлэг тараасан санагддаг. Хүүхдүүд бэлгээ очиж аваад л ...

Харин би ээжээрээ хөтлүүлэн хамт очиж өвлийн өвгөнөөс анх удаа бэлэг авч байлаа. Одоо эргэн бодоход би ганцаараа очихгүй байсан болохоор ээж маань хөтөлж өвлийн өвгөн дээр дагуулж очсон байх л даа. Тод санаж байна. Бэлгээ авчихаад тэвчилгүй задалж дотор нь байсан алимыг ижийтэйгээ хувааж идэж билээ. Тэр алим ямар гоё амттай байсан гэж санана. Ийм амттай алимыг түүнээс хойш би дахин амтлаагүй санагдана. Дахин амтлах ч үгүй биз ээ. Ижий минь байхгүй юм чинь.  Шинэ жил тараад ээжийнхээ гараас хөтлөн гадаа гарахад идэр ес тачигнаж, царцсан цас шажигнан, бээрсэн болжмор моддын мөчир дээр цомцойн сууж байсан тэр агшинд надаас өөр жаргалтай хүүхдийг энэ орчлонгоос олохгүй байсан байх аа. 

  • “Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож буй монголчууддаа баяр хүргэе

    Жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсад амьдарч буй монгол хүмүүсийг дэлхийн аль ч улс оронд очсон дасан зохицох чадвар өндөртэй гэж үнэлдэг гэнэ шүү . Үүнийгээ ч бид саяхан “Phy

    Time out · 2026.01.22

  • ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчууд дээлээ хүртэл Хятадаас импортлохдоо тулжээ

    Монголчууд хэрэглээний ихэнх бараагаа хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гар угаах савангаас эхлээд хөлнөөс толгой хүртэлх бүхий л зүйлсээ гаднаас импортоор авдаг нь үнэн. Гэ

    Time out · 2024.02.05

  • Баяр хүргэе, Маагаа ах аа

    “Зүүдэн бороо”, “Насны намар”-тайгаа "АЛСАРСАНГҮЙ", тэр. “Сүүн далай ээж”, “Алсад суугаа ээж”-ийг МАРТСАНГҮЙ ээ, төр. Төрийн дээд эрхэм шагнал нүдээ олж, нэрт хөгжмийн зохиолч, дунд үеийн гайхалтай ур

    Time out · 2021.02.10

  • Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...

    Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...Ар араасаа дахиад л үргэлжлэх он жил, цаг хугацаа. Амьдралд минь орж ирсэн анд найзуудын нөхөрлөл дундаас хамтдаа энэ хүртэл явж ирсэн хамгийн дотно б

    Time out · 2021.01.29