Спорт
Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ
Өвөр Монголын өөртөө засах орны Хөххотод болж буй жүдо бөхийн гран при ангиллын тэмцээний хүнд жингийн барилдааны медальтнууд тодорч эхэллээ. Дөнгөж сая 90 кг-ын жингийн финалын барилдаан болж, манай жүдоч Г.Алтанбагана…

Өвөр Монголын өөртөө засах орны Хөххотод болж буй жүдо бөхийн гран при ангиллын тэмцээний хүнд жингийн барилдааны медальтнууд тодорч эхэллээ. Дөнгөж сая 90 кг-ын жингийн финалын барилдаан болж, манай жүдоч Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ.
Г.Алтанбаганын хувьд аваргын төлөө Солонгосын алдарт бөх Гвак Дон Хантай барилдсан ч үндсэн цагт торгуулиар ялагдаж, мөнгөн медаль хүртэж байна. Энэ жинд Недерландын Жеспер Сминк, Германы Теодорос Целидес нар хүрэл медаль хүртлээ.