Спорт
Мөсөнд авиралтын шигшээ баг Солонгосыг зорилоо
Монгол Улсын мөсөнд авиралтын шигшээ баг БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 12-13 нд болох Дэлхийн цомын 2019 оны цуврал тэмцээнүүдийн анхны тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ нь Монгол Улсаас дэлхийн…

Монгол Улсын мөсөнд авиралтын шигшээ баг БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 12-13 нд болох Дэлхийн цомын 2019 оны цуврал тэмцээнүүдийн анхны тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.
Энэ нь Монгол Улсаас дэлхийн цомын тэмцээнд тасралтгүй 5 дахь жилдээ амжилтаа ахиулан оролцож байгаа явдал юм. Тэмцээнд оролцох багийн гишүүдийг МУҮХ-ны тэмцээнт төрөл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Золжаргал хүлээн авч уулзан, тэмцээндээ амжилттай оролцохыг хүссэн байна.
Багийн бүрэлдэхүүнд:
1. Багийн ахлагч - МУҮХ-ны Өндөр уулын хорооны гишүүн Ж.Оюунцэцэг
2. ОУ шүүгч - МУҮХ-ны Мөсөнд авиралтын хорооны гишүүн С.Дэлгэрмөрөн
3. Тамирчин - Сутайн бор клубын тамирчин Н.Хэрлэн
4. Тамирчин - Сутайн бор клубын тамирчин О.Сайханжаргал
5. Тамирчин - Сутайн бор клубын тамирчин Б.Ариунбаяр
6. Тамирчин - Хязгааргүйд мац клубын тамирчин Д.Энхбаатар
7. Тамирчин - Хязгааргүйд мац клубын тамирчин Г.Хүрэлбаатар
8. Тамирчин - Хайрхан аялагч клубын тамирчин С.Энх-Оюун
9. Тамирчин- Урса спорт бэлтгэлийн төвийн тамирчин Н.Анужин нар оролцож байна.