DARDAS.MN

Спорт

Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз шууд дамжуулна

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийх гэж байгаа билээ. Өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан манай тамирчин энэ удаад Колумбын тамирчин…

Нийтэлсэн:

Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз шууд дамжуулна

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийх гэж байгаа билээ. Өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан манай тамирчин энэ удаад Колумбын тамирчин Клаудио Марреротай тулах юм.

Өмнөх тулаануудыг бодвол энэхүү тэмцээн аваргын бүсний төлөөх гэдгээрээ илүү ач холбогдолтой. Тэгвэл NTV телевиз энэ сарын 27-ны өглөө 08:30-12:00 цаг хүртэл тэр өдрийн бүх тулааныг шууд дамжуулахаар болжээ. Тэр дунд Н.Төгсцогтын тулаан багтана. Н.Төгсцогт болон Клаудио Маррерогийн аль ялсан нь IBO буюу “International Boxing Organization” холбооны 57.2 кг-ийн эзэнгүй байгаа Дэлхийн аваргын бүсийг эзэмших юм.