DARDAS.MN

Спорт

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадамд 493 тамирчин өрсөлдөнө

Монгол, БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам” өнөөдөр эхэллээ. Тус наадамд 493 тамирчин, 238 медалийн төлөө хурд, хүч, ур…

Нийтэлсэн:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадамд 493 тамирчин өрсөлдөнө

Монгол, БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам” өнөөдөр эхэллээ. Тус наадамд 493 тамирчин, 238 медалийн төлөө хурд, хүч, ур чадвараа сорьж өрсөлдөх аж.

“Нэг бүс-Нэг зам” төслийн хүрээнд явагдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам” нь 2024 оны паралимпын наадам, 2025 оны Дифлимпын наадам, 2023 онд болох Тусгай олимпын зуны наадмуудад улсаа төлөөлөх баг тамирчдыг бэлтгэх эхлэл болж байгаагаараа онцлогтой. Наадмыг “Гранд Чайна спортс” компани, Биеийн тамир спортын газар,  Монголын Паралимпийн хороо хамтран зохион байгуулж буй юм. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам” гурав хоног үргэлжлэх аж.