DARDAS.MN

Спорт

М.Нандинцэцэг дэлхийн чансааны гуравт бичигдлээ

Эмэгтэй ширэн бээлийтнүүдийн чансааг Олон улсын боксын холбоо шинэчлэн гаргажээ. Тэгвэл шинэчилсэн чансаанд Монголын дөрвөн эмэгтэй тамирчин багтсан байна. Тодруулбал, Монголын Боксын үндэсний шигшээ багийн гишүүн…

Нийтэлсэн:

М.Нандинцэцэг дэлхийн чансааны гуравт бичигдлээ

Эмэгтэй ширэн бээлийтнүүдийн чансааг Олон улсын боксын холбоо шинэчлэн гаргажээ.  Тэгвэл шинэчилсэн чансаанд Монголын дөрвөн эмэгтэй тамирчин багтсан байна.  Тодруулбал, Монголын Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр "Хангарьд" боксын клуб мөн "Зевс" боксын клубын тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг 875 оноогоор гуравдугаар байрт бичигдлээ.

Харин  үндэсний шигшээ багийн гишүүн, "Монгол эрч" клубийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Жаргалан 325 оноогоор 14, үндэсний шигшээ багийн гишүүн, "Ширэн бээлий" клубийн тамирчин ОУХМ М.Мягмаржаргал 50 оноогоор 25, үндэсний шигшээ багийн гишүүн, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Э.Эрдэнэтуяа 25 оноогоор 26 дугаар байрт бичигджээ.