Шуурхай мэдээ
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтайн хойд, Төв, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар цас орно.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтайн хойд, Төв, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар цас орно.
Мөн 26-нд Төв, Сэлэнгийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн хойд сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Түүнчлэн 27-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сум, 28-нд Баян-Өлгий аймгийн баруун сумд, 29-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар бага зэргийн цас орно.
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн зарим, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0–3.0 мм цас орох бол салхи баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 5–10 метр, зарим газраар 13–15 метр хүрч ширүүснэ.