Спорт
Виллиан “Челси”-тэй 3 жилийн гэрээ байгуулахыг хүсч байна
“Челси” клубын хагас хамгаалагч Виллиан багтайгаа шинэ гэрээ байгуулахаар ярилцаж байгаа ажээ. Энэ жил 30 настай Бразил хөлбөмбөгчний багтайгаа байгуулсан гэрээ 2020 оны зургадугаар сард дуусна. Тэрбээр “Челси”-тэй…

“Челси” клубын хагас хамгаалагч Виллиан багтайгаа шинэ гэрээ байгуулахаар ярилцаж байгаа ажээ. Энэ жил 30 настай Бразил хөлбөмбөгчний багтайгаа байгуулсан гэрээ 2020 оны зургадугаар сард дуусна.
Тэрбээр “Челси”-тэй дахин гурван жилийн гэрээ байгуулахыг хүсч буй аж. Харин “Челси”-гийн удирдлагууд түүнд ердөө нэг жилийн гэрээ санал болгоход бэлэн байгаа юм байна. Виллианыг “ПСЖ”, “Барселона” клубүүд сонирхож байгаа билээ.