Спорт
Г.Хэрлэн, Н.Мөнхбаяр нар шөвгийн 16-д үлдлээ
Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болж байна. Энэ удаагийн Парисын "Их дуулга"-д дэлхийн 97 орны эрэгтэй 336, эмэгтэй 236, нийт 572 жүдоч оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэй 13…

Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болж байна. Энэ удаагийн Парисын "Их дуулга"-д дэлхийн 97 орны эрэгтэй 336, эмэгтэй 236, нийт 572 жүдоч оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 8 жүдоч барилдаж байна.
Эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын барилдаан болж байгаа билээ. Манайхаас эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Г.Хэрлэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Латви улсын бөх Андрей Кликовыг ялж, шөвгийн 16-д шалгарлаа.
Тэгвэл энэ жинд өрсөлдөж байгаа Н.Мөнхбаяр А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Перугийн бөх Хуан Постигосыг ялсан бол удаах тойрогт Гүржийн Нико Чикадзег цэвэр ялж, шөвгийн 16-д үлдлээ. Манай бөх гуравдугаар тойрогт Молдавын Денис Виерутай барилдана.