DARDAS.MN

Өдрийн хүн

Өнжүүлийн хөх билүү

Өнөөдөр жиндүүхэн байна. Жиндүү жиндүүдээ өрцөн цаанаас минь хачин их жиндүүлж байна. Өөрийг нь тэврэх гэж хүлээсэн мэт Өнжүүлийн бор толгоддоо очихоор өвгөн буурал найрагч минь мордлоо. Сэтгэл уйтай байна. Монголын…

Нийтэлсэн:

Өнжүүлийн хөх билүү

Өнөөдөр жиндүүхэн байна. Жиндүү жиндүүдээ өрцөн цаанаас минь хачин их  жиндүүлж байна. Өөрийг нь тэврэх гэж хүлээсэн мэт Өнжүүлийн бор толгоддоо очихоор өвгөн буурал найрагч минь мордлоо. Сэтгэл уйтай байна. Монголын яруу найргийн нэгэн гэрэлт сүмбэр оргил- суу билигт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн Боржигоны бор талынхаа элгэнд  шингэв. Таны минь мөнхийн бүтээлүүд  зуун зуунд гэрэлтэж монгол хүн бүрийг ухааруулж, уяруулж  байх болно.

Ээжийн тухай хачин сайхан хайлан бичдэг найрагч Лхагвасүрэн ахаас өөр олонгүй гэвэл гайхах хүн үгүй. Ээжийгээ, аавыгаа, өвгөдөө, эх орноо, эх нутгаа, үнэнийг дэндүү тунгалаг бичдэг монгол найрагч минь, хаан найрагч минь. Таны шагласан омголон, бадрангуй, гэрэлт мөрүүд монгол түмний оюун санаанд үеэс  үед үргэлжлэн шүншиглэгдэх болно. 
 

Ухаантай байхаас 
Тэнэг нь илүү эрх чөлөөтэй 
Үнэн байхаас 
Худлаа нь илүү үнэтэй 
Байгаа бүх юмс 
Байраа сольчихсон мэтэд
Бадаг зүүд шиг 
Бүдэг заяа тэмтрэхэд 
Урт бодол агшиж 
Уйдах юм шиг санагдавч 
Өглөөг чөрхлөн авчрах үүрийн туяаг санаж 
Өөдлөх уруудахын хорвоод би 
Өөрийн эрхгүй хоргодно...гэсээр та минь  одлоо. Тэнгэр мэт бүтээлээ үлдээгээд  тэнгэр боллоо та минь. Баатар энэ тэр гэх олон гуншин чимэг хэрэггүй, Бавуугийн Лхагвасүрэн гэдэг л өөрөө монголчууд бидэнд байсан гайхамшиг билээ. 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31