Спорт
Жүдочид Парист хамтарсан бэлтгэл хийж байна
Францын нийслэл Парис хотноо 2019 оны жүдогийн анхны тэмцээн болох Парисын “Их дуулга” болсон билээ. Энэхүү тэмцээнд манай улс 21 тамирчнаа оролцуулж, 2 медаль хүртсэн. Тэгвэл Парист очсон тамирчид Францын болон бусад…

Францын нийслэл Парис хотноо 2019 оны жүдогийн анхны тэмцээн болох Парисын “Их дуулга” болсон билээ. Энэхүү тэмцээнд манай улс 21 тамирчнаа оролцуулж, 2 медаль хүртсэн. Тэгвэл Парист очсон тамирчид Францын болон бусад орны жүдочидтай хамтарсан бэлтгэл хийж байгаа ажээ.
Манай тамирчдын дараагийн оролцох тэмцээн нь 10 хоногийн дараа болох Дюсселдорфын “Их дуулга”. Парист барилдсан тамирчдаас Ц.Цогтбаатар тэргүүтэй цөөн хэдэн жүдоч Герман руу ниснэ. Мөн эрэгтэй тамирчид Ромд, эмэгтэйчүүд Обервартад нээлттэй тэмцээнд оролцох ажээ.