Спорт
Чөлөөтийн эрэгтэй шигшээ АНУ, Иран, Гүржтэй нэг хэсэгт орлоо
ОХУ-ын Якутск хотноо ирэх сарын 16-17-ны өдрүүдэд болох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний хэсгийн байдлыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарлалаа. Сүүлийн ДАШТ-д шилдэг наймд багтсан багууд Дэлхийн…

ОХУ-ын Якутск хотноо ирэх сарын 16-17-ны өдрүүдэд болох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний хэсгийн байдлыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарлалаа.
Сүүлийн ДАШТ-д шилдэг наймд багтсан багууд Дэлхийн Цомд орох эрх авдаг. Шинэ системээр ДАШТ-д тэргүүлсэн баг 4, 5, 8-р байр эзэлсэн багуудтай нэг хэсэгт, хоёрт орсон нь 3, 6, 7-р байр эзэлсэн багтай нэг хэсэгт орж байхаар болжээ. Цаашдаа сонгомол барилдаан, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхөд ч хэсэгт хуваахдаа энэ системийг ашиглах гэнэ.
Харин энэ жилийн Дэлхийн цомын А хэсэгт ОХУ, Куба, Япон, Туркийн шигшээ багтсан байна. Тэгвэл В хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын шигшээ баг багтлаа.