DARDAS.MN

Спорт

Ромд найман эрэгтэй жүдоч барилдана

Италийн Ром хотноо маргааш жүдо бөхийн нээлттэй тэмцээн эхэлнэ. Зөвхөн эрэгтэй жүдочид оролцох энэхүү нээлттэй тэмцээнд дэлхийн 51 орны цагаан өмсгөлтнүүд зодоглож байна. Харин манай улсаас 8 жүдоч оролцохоор мэдүүлгээ…

Нийтэлсэн:

Ромд найман эрэгтэй жүдоч барилдана

Италийн Ром хотноо маргааш жүдо бөхийн нээлттэй тэмцээн эхэлнэ. Зөвхөн эрэгтэй жүдочид оролцох энэхүү нээлттэй тэмцээнд дэлхийн 51 орны цагаан өмсгөлтнүүд зодоглож байна.

Харин манай улсаас 8 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. 60 кг-ын жинд Э.Ариунболд, 66-д Н.Мөнхбаяр, 73-т Б.Батболд, Ц.Цогтбаатар нар оролцох аж. Ц.Цогтбаатарын хувьд Парисын “Их дуулга” тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл 81-д Н.Дагвсүрэн, 90-д Э.Мөнхжаргал, -100-д Д.Цэрэнням, +100-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.