Спорт
Чөлөөтийн эмэгтэйчүүд Турк улсад хамтарсан бэлтгэл хийнэ
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид Турк улсад хамтарсан бэлтгэл хийхээр очжээ. Манай улсаас Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Б.Шоовдор, А.Батцэцэг, Э.Гантуяа, Ц.Намуунцэцэг, Э.Дэлгэрмаа…

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид Турк улсад хамтарсан бэлтгэл хийхээр очжээ. Манай улсаас Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Б.Шоовдор, А.Батцэцэг, Э.Гантуяа, Ц.Намуунцэцэг, Э.Дэлгэрмаа, Б.Болортуяа, Х.Болортуяа, спортын мастер Б.Энхцэцэг, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, Н.Загардулам гэсэн 12 тамирчин очсон аж.
Тэд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, эмч Баатар нарын хамт Эдирне хотод Туркийн үндэсний шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх ажээ. Тэдний ихэнх нь 23 хүртэлх насны Азийн АШТ-д оролцох тамирчид юм. Ирэх сард ОХУ-ын Якутад болох Дэлхийн цом, Улаанбаатарт болох 23 хүртэлх насны эрэгтэйчүүдийн шигшээ багийн 30 гаруй тамирчин “Суут” ресорт” баазад цугларалтад гараад байна.