Спорт
Н.Хэрлэн мөсөнд авиралтын дэлхийн цомд оролцоно
Олон Улсын Уулчдын холбоо/UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI цуврал тэмцээн АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо хоёр хоногийн дараа эхэлнэ. Энэхүү тэмцээнд манай улсаас ОУХМ Н.Хэрлэн оролцох…

Олон Улсын Уулчдын холбоо/UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI цуврал тэмцээн АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо хоёр хоногийн дараа эхэлнэ. Энэхүү тэмцээнд манай улсаас ОУХМ Н.Хэрлэн оролцох юм. Тэрээр хоёр хоногийн өмнө АНУ-ыг зорьсон билээ.
МУҮХ-ноос АНУ-д зохиогддог дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа өөрийн тамирчнаа ийнхүү сойж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 16 орны 68 тамирчин оролцох аж. ОУХМ Н.Хэрлэн АНУ-ын цувралын дараа ОХУ-ын Москва хотод 2019 оны 2 дугаар сарын 26-нд хүрэлцэн ирэх бөгөөд улмаар Киров хотыг зорих юм байна.
Тэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийх аж. Мөсөнд авиралтын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Киров хотноо ирэх гуравдугаар сарын 8-10-ны өдрүүдэд болох юм байна.