DARDAS.MN

Спорт

Өнөөдөр Н.Түвшинбаяр, Л.Отгонбаатар тэргүүтэй долоон бөх барилдана

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр хүнд жингийнхний барилдаан болно. Тодруулбал, эрэгтэй 90, 100, +100, эмэгтэй 78, +78 кг-ын…

Нийтэлсэн:

Өнөөдөр Н.Түвшинбаяр, Л.Отгонбаатар тэргүүтэй долоон бөх барилдана

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр хүнд жингийнхний барилдаан болно.  Тодруулбал, эрэгтэй 90, 100, +100, эмэгтэй 78, +78 кг-ын барилдаанууд болох юм.  Манайхаас хүнд таван жинд 7 бөх гарч барилдана.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана барилдах юм. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Их Британийн бөх Макс Стеуарттай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл  100 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар, залуу жүдоч О.Хангай нар барилдана. Л.Отгонбаатарын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлээ. О.Хангай С хэсэгт багтаж, Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс оролцож байгаа Ханкан Аднантай барилдана. Ялбал Солонгосын Чо Гухам хүлээж байгаа. 

+100 кг-д Ө.Дүүрэнбаяр, олимпын аварга Н.Түвшинбаяр нар барилдана.  Ө.Дүүрэнбаяр А хэсгийг тойлголж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Австрийн  Даниэл Аллерсторфертэй барилдана. Тэгвэл Н.Түвшинбаяр аварга С хэсэгт багтаж, эхийн тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Германы бөх   Свентэй барилдахаар оноолт таарлаа.