DARDAS.MN

Спорт

“Football Fan day" фен өдөрлөг болно

Амьдралыг ханан дээр тольдогч авъяаслаг залуучуудын дунд Монголын Хөлбөмбөгийн Холбоо нээлттэй тэмцээн зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 06-ны өдөр "Football Fan Day" өдөрлөгийн өмнө 12:00 цагт Монголын Хөлбөмбөгийн…

Нийтэлсэн:

“Football Fan day" фен өдөрлөг болно

Амьдралыг ханан дээр тольдогч авъяаслаг залуучуудын дунд Монголын Хөлбөмбөгийн Холбоо нээлттэй тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Энэ сарын 06-ны өдөр  "Football Fan Day" өдөрлөгийн өмнө 12:00 цагт Монголын Хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхийн ханан дээр та өөрийн ертөнц дэх хөлбөмбөгийг дүрслэн харуулахад л хангалттай.

Уралдаан ялагчид шагналтай бөгөөд таны зурсан Граффит зураг Монголын мянга мянган хөлбөмбөг сонирхогчдын зүрхэнд хадагдан үлдэх юм.  Оролцохыг хүсвэл gonchigmnu@gmail.com хаягаар бүтээлээ явуулахад болох ажээ.