DARDAS.MN

Спорт

“Барселона” заналт өрсөлдөгч “Реал”-ыг талбайд нь хожиж, хагас шигшээд шалгарлаа

Испанийн цомын тэмцээний хагас шигшээ шатны хариу тоглолтууд эхэлсэн. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Каталоны “Барселона” клубыг хүлээж авч, хариу тоглолтоо хийлээ. Эхний тоглолт “Камп Ноу”-д…

Нийтэлсэн:

“Барселона” заналт өрсөлдөгч “Реал”-ыг талбайд нь хожиж, хагас шигшээд шалгарлаа

Испанийн цомын тэмцээний хагас шигшээ шатны хариу тоглолтууд эхэлсэн. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Каталоны “Барселона” клубыг хүлээж авч, хариу тоглолтоо хийлээ. Эхний тоглолт “Камп Ноу”-д болоход хоёр баг 1:1-ээр тэнцээд байсан.

Тэгвэл энэ удаад “Барса” өрсөлдөгчөө талбайд нь 0:3-аар буулгаж авч, Испанийн цомын тэмцээний финалд шалгарлаа. Тоглолтын 50, 73 дахь минутад Суарез хоёрыг оруулж, “Реал”-ыг тэмцээнээс хасах гол ажлыг хийлээ. Харин 69 дэх минутад Варан өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, “Барса”-д хэрэгтэй байсан гоолыг бэлэглэсэн юм.