Спорт
Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө Вьетнамын Мартин Нгуентай тулалдана
Холимог тулааны "One сhampionship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ирэх дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Вьетнамын Мартин Нгуентай тулалдахаар тов гарчээ. Тэрбээр энэ удаад…

Холимог тулааны "One сhampionship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ирэх дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Вьетнамын Мартин Нгуентай тулалдахаар тов гарчээ. Тэрбээр энэ удаад дэлхийн аваргын төлөө өрсөлдөх юм байна.
Хоёр тамирчны тулаан Филиппиний Манила хотод болох аж. Энэ жил 43 настай “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг 18 тулаан хийхдээ 14 ялж, дөрөв ялагдсан. Түүнтэй өрсөлдөх Мартин Нгуен 29 настай, 173 см өндөр. Мэргэжлийн дэвжээнд 14 тулалдахдаа 11-д нь ялжээ.
