DARDAS.MN

Спорт

“Валенсия” Испанийн цомын финалд шалгарлаа

Испанийн цомын тэмцээний хагас шигшээн үлдсэн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд учраа таарсан “Валенсия” болон “Бетис” клубүүд хариу тоглолтоо хийсэн. “Валенсия” клубын талбайд болсон энэхүү тоглолтод талбайн…

Нийтэлсэн:

“Валенсия” Испанийн цомын финалд шалгарлаа

Испанийн цомын тэмцээний хагас шигшээн үлдсэн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд учраа таарсан “Валенсия” болон “Бетис” клубүүд хариу тоглолтоо хийсэн. “Валенсия” клубын талбайд болсон энэхүү тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авлаа. 

Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Валенсия” өрсөлдөгчөө 3:2-оор хожиж, финалд шалгарлаа. Ийнхүү “Сарьсан багваахайнууд” Испанийн цомын төлөө “Барселона”-тай тулахаар болоод байна. “Барса” өчигдөр хагас шигшээн хариу тоглолтоо “Реал”-ын талбайд хийж, 3:0-ээр хожсоноор финалд шалгарсан билээ.