DARDAS.MN

Спорт

“Фүлхэм” Ранериг халлаа

Английн “Фүлхэм” багийн дасгалжуулагч Клаудио Раньери ажлаа өглөө. “Саутгэмптон”-д 2:0-ээр хожигдсон тоглолтын дараа түүний гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өмнөх дасгалжуулагч Славиши Йокановичийг ажлаа…

Нийтэлсэн:

“Фүлхэм” Ранериг халлаа

Английн “Фүлхэм” багийн дасгалжуулагч Клаудио Раньери ажлаа өглөө. “Саутгэмптон”-д 2:0-ээр хожигдсон тоглолтын дараа түүний гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. 

Тэрбээр өмнөх дасгалжуулагч Славиши Йокановичийг ажлаа өгсний дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Фүлхэм”-ийн жолоог атгасан. Түүнээс хойш премьер лигт 16 тоглолт хийхдээ ердөө л 12 оноо авчээ.  Ранери явснаар “Фүлхэм”-ийн хамгаалагч асан Скот Паркер багийн дасгалжуулагчаар томилогдсон байна.