Спорт
“Эх орончдын өдөр”-ийн барилдаанд О.Хангай түрүүллээ
Улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойд зориулсан “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, өсөх идэр начин Э.Энхбат үзүүрлэлээ. Гахай жилийн анхны барилдаанд…

Улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойд зориулсан “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, өсөх идэр начин Э.Энхбат үзүүрлэлээ.
Гахай жилийн анхны барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, харцага Ш.Уламбаяр, Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч. О.Хангай, Н.Золбоо, Ш.Мөншөнбаатар, Т.Бэгзсүрэн тэргүүтэй 256 бөх барилдсан юм.