Спорт
Алиссон 17 тоглолтод хаалгаа хуурай манаж, Пепе Рейнагийн амжилтыг давтлаа
Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн хүрээнд “Ливерпүүл” клуб “Эвертон”-ы талбайд зочилж, хуурай тэнцсэн билээ. Тэгвэл Бразил хаалгач Алиссон Бекер энэ улиралд 29 тоглолтод гарч, 17 удаад нь хаалгаа хуурай манасан…

Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн хүрээнд “Ливерпүүл” клуб “Эвертон”-ы талбайд зочилж, хуурай тэнцсэн билээ. Тэгвэл Бразил хаалгач Алиссон Бекер энэ улиралд 29 тоглолтод гарч, 17 удаад нь хаалгаа хуурай манасан амжилтыг үзүүллээ.
Ингэснээр 2005-2006 оны улиралд Пепе Рейнагийн үзүүлж байсан амжилттай эн зэрэгцэж байгаа аж. 2005 оноос хойш ямар ч хаалгач ийм амжилт үзүүлж байгаагүй ажээ. Пепе Рейна тэр улиралдаа 20 тоглолтод хаалгаа хуурай манаж байсан юм байна.