Спорт
Монголын шигшээ Сингапурыг 13:3-аар хожлоо
Малайзын Куала Лумпур хотноо хоккейн “Asia challenge cup” тэмцээн болж байгаа билээ. Манай шигшээ баг эхний тоглолтоо эзэн орны багтай хийж, 9:5-аар бутниргэсэн. Тэгвэл хоёр дахь тоглолтоо өчигдөр орой Сингапурын багтай…

Малайзын Куала Лумпур хотноо хоккейн “Asia challenge cup” тэмцээн болж байгаа билээ. Манай шигшээ баг эхний тоглолтоо эзэн орны багтай хийж, 9:5-аар бутниргэсэн. Тэгвэл хоёр дахь тоглолтоо өчигдөр орой Сингапурын багтай хийлээ.
Энэ тоглолтод манай шигшээ баг өрсөлдөгчөө 13:3-аар буулгаж авснаар хоёр дахь хожлоо авлаа. Маргааш Монголын шигшээ гурав дахь тоглолтоо Филиппинтэй хийнэ.


