Спорт
The Telegraph: Моуриньо “Реал”-д эргэж ирнэ
Испанийн алдарт “Реал Мадрид” клуб энэ жил 56 настай Жозе Моуриньог эргүүлэн авах талаар The Telegraph мэдээллээ. Моуриньо өөрөө Мадрид хотод эргэж очихыг хүсч байгаа аж. beIN Sports-д саяхан өгсөн ярилцлагадаа энэ…

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб энэ жил 56 настай Жозе Моуриньог эргүүлэн авах талаар The Telegraph мэдээллээ. Моуриньо өөрөө Мадрид хотод эргэж очихыг хүсч байгаа аж. beIN Sports-д саяхан өгсөн ярилцлагадаа энэ талаар дурсаад авчээ.
Моуриньо “Реал”-ыг 2010-2013 оны хооронд удирдаж, Испаний Ла лиг, Испанийн цом болон Супер цомд түрүүлж байсан. Өнгөрсөн долоо хоногт “Реал Мадрид” Испанийн цом, Аваргуудын лигээс хасагдсан. Мөн Ла лигт “Барса”-гаас 12 оноо дутуу гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.
Соларигийн “Реал”-тай хийсэн гэрээ 2021 оны зун дуусна. Гэхдээ “Реал” энэ улирлыг дуустал түүнийг ажиллуулаад, халах юм байна. Оронд нь харин Моуриньо ирж магадгүй нь.