DARDAS.MN

Спорт

Монголын хоккейчид “Asian Challenge Cup” тэмцээнд хоёр жил дараалж түрүүллээ

Малайзын Куала Лумпур хотноо хоккейн “ Asian Challenge Cup ” тэмцээн болж, өндөрлөлөө. Өнгөрсөн жил энэхүү тэмцээнд түрүүлээд байсан манай шигшээ баг энэ жил ч амжилтаа бататгаж, хошой аварга боллоо. Аваргын төлөө…

Нийтэлсэн:

Монголын хоккейчид “Asian Challenge Cup” тэмцээнд хоёр жил дараалж түрүүллээ

Малайзын Куала Лумпур хотноо хоккейн “Asian Challenge Cup” тэмцээн болж, өндөрлөлөө.  Өнгөрсөн жил энэхүү тэмцээнд түрүүлээд байсан манай шигшээ баг энэ жил ч амжилтаа бататгаж, хошой аварга боллоо. Аваргын төлөө Филиппины шигшээ багтай тулж, 6:3-аар буулгаж авснаар аварга болсон юм.

Манай баг хэсэгтээ Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожсон. Хагас шигшээд Малайзтай дахин тоглож, 12:6-аар буулгаж авсан юм. Тэгвэл финалд ийнхүү Филиппиныг хожиж, аварга боллоо.