DARDAS.MN

Өдрийн хүн

“Үүлэн бороо”-ны ажилтан

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн залуу гишүүн болж, төрд орж ирсэн эрхэм бол Д.Гантулга юм. Ид наргиж, цэнгэх, алдаж, онох залуу насандаа төрийн түшээ хэмээх хэлэхэд сайхан ч, хийхэд бэрх ажилд томилогдсон…

Нийтэлсэн:

“Үүлэн бороо”-ны ажилтан

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн залуу гишүүн болж, төрд орж ирсэн эрхэм бол Д.Гантулга юм. Ид наргиж, цэнгэх, алдаж, онох залуу насандаа төрийн түшээ хэмээх хэлэхэд сайхан ч, хийхэд бэрх ажилд томилогдсон билээ, тэр. Тиймдээ ч ажлаа авсан даруйдаа хамгийн их чуулган тасалдаг гишүүдийн нэгээр нэрлэгдэж, чих халууцуулж эхэлсэн нь саяхан. Тун удалгүй хормой хотны асуудал сөхөгдөж, сэтгүүлч бүсгүйг буудал дуудаж, уулзахыг санал болгож  ярьсан бичлэг олноо ил болсон.

Мөн дуучин бүсгүйтэй янаг амрагийн харьцаатайг нотлох зурвас нь олон нийтийн сүлжээнд байршиж түмнийг алмайруулаад амжсан. Одоо л нэг ухаажих байх даа гэх бодолтой зэрэгцэн, нэг алдсан хүн нэмж алддагийн үлгэрээр айлд хоноод гарахдаа айлын бүсгүйг айлгаж ичээсэн асуудал ч сөхөгдөөд авав. Адгийн зарга арав хоногтой гэгчээр эдүгээ ч эл хэрэг шийдэгдээгүй, олны анхааралд байсаар байгаа билээ. Төр түшиж, олны итгэл авсан төрийн түшээ бүү хэл гэр толгойлсон эр хүнд хориотой үйлдлийг тэр гаргасан болохоор ард иргэд түүнд хатуурхаж буй нь ч үнэн. Түүнээс хойш эрхэм гишүүн маань хөдөө орон нутгаар манлайлал-ёс зүй сэдвээр лекц уншиж нэг хэсэг явав.

Харин сүүлийн үед манай гишүүн ган гачигтай байгаа аймагт хур бороо оруулахаар үүлэнд нөлөөлөхөөр ажиллаж байгаа сурагтай. Эхнээсээ ч үр дүнгээ өгч өнгөрөгч амралтын өдрүүдээр Хэнтий аймагт орсон бороо эрхэм гишүүн Д.Гантулгын ач хэмээн Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдэгджээ. Ийнхүү Их хурлын гишүүн маань “үүлэн бороо”-ны ажилтан болсоор явна. Ерөөс 21 аймаг, нийслэл хотдоо Д.Гантулга гишүүнийг урьж хур бороо оруулмаар юм байна. Үүлэнд зориудаар нөлөөлөх ажилд гарамгай амжилт гаргаж чадсан түүнийг газар тариалангийн бүс нутгийнхан ч уриад нэг буудуулчихад гэмгүй биз. Шууд болон шууд бусаар тэр “үүлэн бороо”-ны ажилд тун ч гарамгай нэгэн болжээ. 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31